Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль › 1995 › Женевийн Конвенцийн Нэмэлт Протоколуудыг Соёрхон Батлах Тухай

Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль

Женевийн Конвенцийн Нэмэлт Протоколуудыг Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцаа

Женевийн Конвенцийн Нэмэлт Протоколуудыг Соёрхон Батлах Тухай

1995-11-17, Улаанбаатар95-g-07

Нэгдүгээр зүйл.

"Дайнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай" 1949 оны Женевийн Конвенцуудын нэмэлт баримт бичиг болох 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Женев хотноо байгуулж, гарын үсэг зурсан "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол" болон "Олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай нэмэлт хоёрдугаар Протокол"-ыг Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.

Хоёрдугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг иш үндэс болгон "Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 88 дугаар зүйлийн 2 дахь заалтын талаар Монгол Улс зохих тайлбар хийх нь зүйтэй гэж үзсүгэй.

Гуравдугаар зүйл.

"Олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдолтой нэмэлт нэгдүгээр Протокол"-ын 90 дүгээр зүйлд заасан "Хэрэг явдлыг тогтоох олон улсын комисс"-ын эрх хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрсүгэй.