Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль › 2012 › Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль

Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлТатвар, санхүү

Санхүүгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцээр, Зээлийн Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

2012-05-18, Улаанбаатар12-g-08

1 дугаар зүйл.

2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II” төслийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.