Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль › 2018 › Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль

Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай

2018-10-26, Улаанбаатар18-g-10

1 дугаар зүйл.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.