Олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль
Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хэлэлцээр Соёрхон Батлах Тухай
2023-03-30, Улаанбаатар23-g-05
Швейцарь Улсын Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.