Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1994 › Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Х У У Л Ь Монгол Улсын Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1994-11-15, Улаанбаатар1994-11-15

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.

Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.