Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1995 › Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1995-11-14, Улаанбаатар95-ne-08

1 дугаар зүйл.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 71 дүгээр зүйл нэмсүгэй:

71 дүгээр зүйл.

Зөвлөлийн онцгой бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсны улмаас онц байдал зарлах тухай шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөл онц байдлыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүрэг гүйцэтгэнэ. Энэ чиг үүргийн дагуу Зөвлөлийн хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг Онц байдлын тухай хуулиар тогтооно.