Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1995 › Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-11

1 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:

1/

энэ хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 5000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр, мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-100000 төгрөгөөр торгох

2/

энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2,3,4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол 50000-100000 төгрөгөөр торгох

3/

энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 50000 хүртэл, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000 хүртэл төгрөгөөр торгох

4/

энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн иргэнийг 20000-50000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох

5/

Монголбанкны зөвшөөрөлгүйгээр буюу олгогдсон зөвшөөрлийн хүрээнээс гадуур энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, 50000-250000 төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.