Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1995 › Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төр, Сүм Хийдийн Харилцааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-13

1 дугаар зүйл.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “15000 хүртэл” гэснийг “албан тушаалтныг 1000-20000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-150000”, 3 дахь хэсгийн “5000-25000” гэснийг “иргэн, лам санваартныг 10000-30000, албан тушаалтныг 15000-40000, шашны байгууллага, сүм хийдийг 50000-200000” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгээс 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.