Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1995 › Монгол Улсын Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаИргэний эрх зүй

Монгол Улсын Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1995-04-17, Улаанбаатар95-ne-15

1 дугаар зүйл.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “5000” гэснийг “50000”, 3000 гэснийг 30000, 2 дахь хэсгийн “5000” гэснийг “50000”, 1000 гэснийг 10000 гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгээс орон нутгийн цэргийн хэлтсийн дарга гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.