Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1995 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Зарим Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Зарим Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Зарим Нэмэлт Оруулах Тухай

1995-04-28, Улаанбаатар95-ne-14

1 дугаар зүйл.
Захиргааны хариуцлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 8 дахь заалт:

8/

төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал.

2/

10 дугаар зүйлийн 8 дахь заалт:

8/

төрийн тусгай хамгаалалтын газрын гадуур хамгаалалтын алба хаагч, харуулын захирал энэ зүйлийн 30⁵ дугаар зүйлд заасан зөрчил.

3/

30⁵ дугаар зүйл:

30⁵ дугаар зүйл.

Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх Төрийн тусгай хамгаалалтын бүсэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн бол 500-20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.