Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1996 › Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуулийн Зарим Заалтад Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуулийн Зарим Заалтад Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуулийн Зарим Заалтад Өөрчлөлт Оруулах Тухай

1996-01-11, Улаанбаатар96-ne-08

1 дугаар зүйл.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:

1/

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т дурдагдсан шийдвэрийг батлан гаргахад таслах эрхтэйгээр оролцсоноос хойш 2 жил өнгөрөөгүй бол;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1996 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.