Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1996 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1996-05-21, Улаанбаатар96-n-20

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
5.

Дор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишгийг Засгийн газар тогтооно. 1/сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга; 2/төрийн захиргааны албан хаагчид; 3/зэвсэгт хүчин, бусад цэрэг, тагнуул, цагдаа, хорих байгууллагын тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид; 4/үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид.