Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-01-09, Улаанбаатар97-N-08

1 дугаар зүйл.
Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Газар зохион байгуулалт нь Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, газрыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газрын эдийн засгийн чадавхи, нөөцийг нэмэгдүүлэх, газар зүйн таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий цогцолбор арга хэмжээ мөн.

2/

26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Газрын нэгдмэл сангийн данс бүртгэлд газрын нэгдмэл санг газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад хуваарилсан байдал, тэдгээрийн газрын хэмжээ, энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн холбогдох бүртгэлтэй таарч буй эсэх, газрын үнэлгээ, төлбөр, төлөв байдал, чанар, газрыг хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр тусгана.