Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөлмөр

Нийгмийн Халамжийн Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-01-16, Улаанбаатар97-N-15

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Нийгмийн халамжийн тэтгэврийг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 60 хувиар бодож олгоно.

2/

6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Хүүхэд асарсны тэтгэмжийг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар бодож сар бүр олгоно.

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг

1/

бие даан амьдрах чадваргүй, асран хамгаалж тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй, нэн ядуу амьдралтай 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй;

гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой гэснийг нэн ядуу амьдралтай гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.