Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Тахир Дутуу Хүний Нийгмийн Хамгаалалт, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Тахир Дутуу Хүний Нийгмийн Хамгаалалт, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тахир Дутуу Хүний Нийгмийн Хамгаалалт, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-01-16, Улаанбаатар97-N-16

1 дугаар зүйл.

Тахир дутуу хүний нийгмийн хамгаалалт, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын “/талбай, цахилгаан, дулааны/” гэснийг “/талбай, халаалт, сар бүрийн 150 киловатт цахилгаан, цэвэр, бохир усны/” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.