Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгалийн Ургамлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-01-16, Улаанбаатар97-N-18

1 дугаар зүйл.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.

2/

7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

4.

Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.

2 дугаар зүйл.

Энэ зүйлийг 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөнө.