Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1997-12-05, Улаанбаатар97-N-78
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дараахь агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
¶6/ даатгалын хураамжийн цэвэр орлогоос тухайн жилд байгуулсан нөөцийн сан болон ажиллагааны зардлыг хассан зөрүүгээр;
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын 3 дахь доголыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:
Заавал даатгуулах болон сайн дурын даатгалын хураамжийг албан татвар ногдуулах орлогоос хасна.
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.