Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Архидан Согтуурахтай Тэмцэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-80

1 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:

5/

нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1,4,7,8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2; 3 дахь хэсгийн 2-т заасан зөрчилд 5000 хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах.

2 дугаар зүйл.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан 20000-50000 гэснийг 5000-50000 гэж, 9-д заасан 10000-40000 гэснийг 5000-40000 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.