Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-12-05, Улаанбаатар97-N-83

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл улс, нийтийн эрх ашиг, өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэнд, эрхийг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахын тулд энэ хуулийн тусгай ангийн 89, 93 дугаар зүйлд зааснаас бусад үйлдлийг халдагчид гэм хор учруулах замаар хийснийг гэмт хэрэгт тооцохгүй.

2 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 220 дугаар зүйлийн гарчиг, 1 дэх хэсэг, 221 дүгээр зүйлийн ардын нөхөрлөлийн гишүүнийг гэснийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг, 222 дугаар зүйлд ардын нөхөрлөлийн гишүүн гэснийг нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.