Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1997-12-19, Улаанбаатар97-N-86

1 дугаар зүйл.

Монгол Улсын Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 146/2/ дугаар зүйл нэмсүгэй:

146/2/ дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих буюу зуун мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.