Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлИргэний эрх зүй

Иргэний Эрүүл Мэндийн Даатгалын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-02-06, Улаанбаатар97-N-22

1 дугаар зүйл.
Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 5, 6 дахь заалт, мөн зүйлд дор дурдсан агуулгатай 11 дэх хэсэг тус тус нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалт:

5/

Улсын эмнэлгийн поликлиник, амбулаторийн дор дурдсан шинжилгээ, үйлчилгээ:

а/

иргэдийн өөрсдийн хүсэлтээр хийх бүх төрлийн лабораторийн шинжилгээ, үйлчилгээ

б/

эрүүл мэндийн дүгнэлт гаргахад шаардагдах шинжилгээ, үйлчилгээ

в/

бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ

г/

биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйлчилгээ

д/

аялал жуулчлал, хувийн болон албан ажлаар гадаадад явагчдад хийх урьдчилан сэргийлэх тарилга

е/

яаралтай, амь насанд аюултай тохиолдлоос бусад үед хийх компьютер томографийн болон дүрс оношлогоо, уян дуран, судасны зураг авах шинжилгээ.

2/

12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалт:

6/

Улаанбаатар хот болон аймгийн төв болох хотын дор дурдсан эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ:

а/

иргэний хүсэлтээр хэвтрийн өвчтөнийг онгоц, галт тэрэгний буудал, ар гэрт нь хүргэх

б/

шарил зөөвөрлөх

в/

иргэн өөрийн хүсэлтээр эмч дуудаж зөвлөгөө авах

г/

амь насанд аюулгүй, гэрийн нөхцөлд үзүүлж болох эмчийн тусламж, үйлчилгээ.

3/

12 дугаар зүйлийн 11 дэх хэсэг:

11.

Энэ зүйлийн 6 дахь хэсгийн 5, 6 дахь заалтад заасан шинжилгээ, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

2 дугаар зүйл.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 2 дугаар зүйлийн “… Үндсэн хууль” гэсний дараа “…Нийгмийн даатгалын тухай хууль”, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “…зардлыг” гэсний дараа “…эрх бүхий байгууллагатай хамтран”, 8 дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…ажлыг” гэсний дараа “…гэрээний үндсэн дээр”, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “…сум” гэсний дараа “…баг”, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 3-ын …нэмэлт гэсний дараа эмчилгээ, гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

а/

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1:

1/

улсын эмнэлгийн поликлиник, амбулатори өрх /хэсэг, сум, баг/-ийн эмчийн үзлэг болон энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5-д зааснаас бусад шинжилгээ, үйлчилгээ;

б/

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2:

2/

энэ хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6-д зааснаас бусад эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ.

в/

5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Эрүүл мэндийн даатгалын орон тооны бус салбар зөвлөл /цаашид “даатгалын зөвлөл” гэх/-ийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна.

г/

6 дугаар зүйл:

6 дугаар зүйл.

Даатгалыг эрхлэх байгууллага Иргэний эрүүл мэндийн заавал даатгуулах даатгалыг нийгмийн даатгалын байгууллага /цаашид “даатгагч” гэх/ эрхэлнэ. Сайн дурын даатгалыг нийгмийн даатгалын байгууллага эрхэлж болно.

д/

9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Даатгалын санг даатгуулагчийн эмчилгээ, үйлчилгээ /цаашид “эмчилгээ” гэх/-ний болон даатгалын байгууллагын даатгалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

е/

12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Даатгуулагчийн эмчилгээний зардлын төлбөрийн 90 хувийг улсын, 90 хүртэл хувийг хувийн эмнэлгийн байгууллагаас бүрдүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн даатгалын сангаас төлөх бөгөөд нормативт зардлын үлдэх хэсгийг энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4-д заасан даатгуулагч өөрөө хариуцна. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 5, 6, 7, 8-д заасан даатгуулагчийн эмчилгээний зардлыг даатгалын сангаас бүрэн төлнө.

4 дугаар зүйл.

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-ийн …хөдөлмөр, эрүүл мэндийн гэснийг …эрүүл мэнд, нийгмийн хамгааллын, 12 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 5 дахь заалтын дугаарыг 7 гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.