Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эрүүгийн эрх зүй

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1997-05-02, Улаанбаатар97-N-37

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай 1773 дугаар зүйл нэмсүгэй:

177³ дугаар зүйл.Нотариатын тухай хууль тогтоомж зөрчих
1.

Нотариатын тухай хууль тогтоомж зөрчиж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг зуун тавин мянгаас хоёр зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

2.

Энэ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан, эсхүл давтан үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нотариатын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.