Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-05-22, Улаанбаатар97-N-39

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь хэсэг гэсний өмнө 4, гэж; мөн хэсгийн хэсэгт зааснаар гэсний дараа сонгуульд оролцсон гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

3.Нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан журмын дагуу хэлэлцэж батална.