Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1997-06-05, Улаанбаатар97-N-44

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үндэсний статистикийн газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтан” гэсэн 10 дахь заалт, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дарга, гишүүн гэсний дараа Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын дугаарыг 11/ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Статистикийн тухай Монгол улсын хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.