Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт,Өөрчлөлт Оруулах Тухай

1997-06-13, Улаанбаатар97-N-46

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг 2, 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд дараахь агуулгатай 1, 4 дэх хэсэг нэмсүгэй:1/

1.

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга түүний агуулгыг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн зохих Байнгын хороонд шилжүүлнэ.

2/

4.

Хууль санаачлагч нь төслийг зохих Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээс өмнө татан авч болно.

3 дугаар зүйл.

Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.