Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлХөдөлмөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-07-04, Улаанбаатар97-N-53

1 дугаар зүйл.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын байгууллага, гадаадын байгууллага болон аж ахуйн нэгж нь Монгол Улсын иргэнийг ажиллуулж байгаа бол түүний нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт заасан хувь хэмжээ, журмын дагуу тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн даатгалын байгууллагад төлнө.

2/

21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага /Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар/, орон нутгийн салбар, нэгж /төлөөлөгч, байцаагч/-ээс бүрдэнэ.