Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1997 › Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Захиргааны Хариуцлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1997-07-04, Улаанбаатар97-N-56

1 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Хүн ам, эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтан, аж ахуйн нэгжийн улсын тооллого явуулах, бүртгэх ажлаас зайлсхийсэн, эсхүл тооллого, судалгаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, түүнчлэн эд хөрөнгө, мал, тэжээвэр амьтныг тооллогоос нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох албан тушаалтан, иргэнийг 20000-100000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

2 дугаар зүйл.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 20000 гэснийг 10000-50000 гэж өөрчилсүгэй.