Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
1998-10-01, Улаанбаатар98-N-47
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын жилд гэсний дараа хоёр удаа, гавьяат цолтон ахмад настанд гэж нэмсүгэй.
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын эхэнд “Гавьяат цолтон”, 7 дугаар зүйлийн гарчиг, 1 дэх хэсгийн Монгол Улсын баатар гэсний дараа хөдөлмөрийн баатар, ардын цолтон гэж тус тус нэмсүгэй.
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн баатар, ардын болон гэснийг хассугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс, бусад зүйлийг 1998 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.