Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
1998 ›
Ан Агнуурын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Ан Агнуурын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Ан Агнуурын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1998-10-09, Улаанбаатар98-N-52
Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт .. . цаа буга гэсний дараа халиун буга гэж, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “тэдгээрийн арьс үс” гэсний дараа “ясан эвэр” гэж тус тус нэмсүгэй.
Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:
Үйлдвэрлэлийн технологийн дагуу бэлтгэж, боловсруулсан халиун бугын цусан эврийг худалдахад энэ заалт хамаарахгүй.
Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.