Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
1998 ›
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Аж Ахуйн Нэгж, Байгууллагын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай
1998-01-09, Улаанбаатар98-N-02
Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:
¶4. Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, засвар, арчлалт хийсэн аж ахуйн нэгжийн уг ажилд зарцуулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.
Энэ хуулийг Авто замын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.