Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1998 › Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүүТээвэр, зам

Авто Тээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-09, Улаанбаатар98-N-04

1 дугаар зүйл.
Авто замын тухай хууль баталсантай холбогдуулан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд дор дурдсан агуулгатай заалт, өгүүлбэр нэмсүгэй:1/

4 дүгээр зүйлийн 7 дахь заалт:

7/

авто чиргүүл.

2/

5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:

10.

Чиргүүл /Даацын 1 тонн тутамд/ 5500 5500

3/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэр:

Энэхүү албан татварын орлогоос тухайн орон нутгийн замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Авто замын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.