Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1998 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1998-11-06, Улаанбаатар98-N-54

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсгийг нэмсүгэй:

6.4.

Аж ахуйн нэгжийн борлуулсан, экспортлосон алт /999 сорьцод шилжүүлснээр/-нд борлуулалтын орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Алтыг экспортолсон борлуулалтын орлогыг экспортод гаргахаар бүртгүүлсэн өдрийн дэлхийн зах зээлийн үнээр тооцно

.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтын Экспортод гаргасан гэсний өмнө Алтнаас бусад гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1998 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.