Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1998 › Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-01-15, Улаанбаатар98-N-07

1 дугаар зүйл.

Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 12 дахь заалт нэмсүгэй:

12/

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулах зорилгоор Монголбанкны импортолсон материал, тоног төхөөрөмж.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1998 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.