Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1998-01-22, Улаанбаатар98-N-19
Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчилд захиргааны арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж гурван зуун тавин мянгаас дөрвөн зуун тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд захиргааны шийтгэлийн арга хэмжээ авагдсаны дараа дахин тийм үйлдэл хийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу эсхүл дөрвөн зуун мянгаас таван зуун мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.