Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1998 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1998-08-06, Улаанбаатар98-N-35

1 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дараахь агуулгатай заалт нэмсүгэй:

9.2.10.

Эрх бүхий төрийн байгууллагад бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санд оруулах технологийн тоног төхөөрөмж

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.