Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1998 › Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1998-08-28, Улаанбаатар98-N-45

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Улсын төвлөрсөн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

1/

нэмэгдсэн өртгийн албан татвар

2/

гаалийн албан татвар

3/

импортын барааны онцгой албан татвар

4/

тухайн төсвийн жилд улсын төвлөрсөн төсөвтэй харьцахаар тогтоосон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон онцгой албан татвар.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн худалдааны гэснийг нэмэгдсэн өртгийн; худалдааны албан татвар гэснийг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын ,худалдааны гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.