Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Онцгой Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-01-22, Улаанбаатар99-N-06

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 1 дүгээр зүйлд “болон зарим үйл ажиллагаанд” гэснийг, 3 дугаар зүйлд “болон Казиногийн үйл ажиллагаа эрхэлж байгаа” гэснийг, 4 дүгээр зүйлийн гарчигт “үйл ажиллагаа” гэснийг, мөн зүйлийн 1 дэх хэсэгт болон үйл ажиллагаа гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Онцгой албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.