Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Их Хурлын Хуралдааны Дэгийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1999-01-22, Улаанбаатар99-N-07
45 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
2/¶1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ.
¶2. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд ийнхүү дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.
46 дугаар зүйл:
¶46 дугаар зүйл.“Төрийн мэдээлэл” эмхтгэл ¶1. “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, хуулийн талаарх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар, яам, агентлагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг бүрэн эхээр нь нийтэлнэ. Энэхүү эмхтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар долоо хоног тутам гаргана.
¶2. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг хэвлэн нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь тус эмхтгэлийн эрхлэгч байж, түүнийг хэвлэн нийтлэх хугацаа, журмыг тогтооно.
Энэ хуулийг 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.