Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
1999-05-12, Улаанбаатар99-N-17
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.2. Импортын барааны болон улсын төвлөрсөн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 100 хувийг улсын төвлөрсөн төсөвт; орон нутгийн төсөвтэй харьцдаг аж ахуйн нэгжээс төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 80 хувийг улсын төвлөрсөн төсөвт, 20 хувийг орон нутгийн төсөвт тус тус оруулна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 15 сая гэснийг 10 сая гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.