Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

1999-05-12, Улаанбаатар99-N-19

1 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Монгол Улсад байнга болон түр оршин суугч татвар төлөгчийн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3, 4, 9, мөн хэсгийн 5 дахь заалтын “в”-д заасан орлогын жилийн дүнд дараахь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна:

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хувь, хэмжээ

0-2400000

10 хувь

2400001-4800000

240000 төгрөг дээр 2400000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 20 хувийг нэмнэ

4800001, түүнээс дээш

720000 төгрөг дээр 4800000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 40 хувийг нэмнэ

2 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 5 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.