Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-05-12, Улаанбаатар99-N-20

1 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн .. орлогын .. гэсний дараа ..нэмэгдсэн өртгийн .. гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг

1/

импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар;

, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг
5/

ус, рашаан ашигласны төлбөр;

, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 11 дэх заалтыг
11/

агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

, мөн хэсгийн 13 дахь заалтыг
13/

байгалийн ургамал ашигласны төлбөр;

, мөн хэсгийн 17 дахь заалтыг “17/ус, рашаан ашигласны төлбөр;” гэж тус тус өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 7, 10, 14 дэх заалтыг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.