Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1999-05-28, Улаанбаатар99-N-29

1 дугаар зүйл.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

3/хөлөг онгоцыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг.

2 дугаар зүйл.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Агаарын хөлөг, гэсний дараа хөлөг онгоц, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.