Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гүйцэтгэх Ажлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

1999-07-08, Улаанбаатар99-N-44

1 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага” гэсний дараа, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “тагнуул” гэсний өмнө, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын мэдээ олох гэсний дараа гадаад гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.1.

“Гадаад тагнуулын ажил”, “сөрөх тагнуулын ажил”, “тусгай алба”, “нууц арга, хэрэгсэл”, “халхавчлах”, “нууц гүйцэтгэх ажилтан”, “туслагч”, “туслах ажилтан” гэсэн нэр томъёог Тагнуулын байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан утгаар ойлгоно

.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.