Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүйШүүх, прокурор

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1999-07-21, Улаанбаатар99-N-50

1 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт, зүйл нэмсүгэй:1/

136 дугаар зүйлийн 12 дахь заалт:

12/

банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох тухай.

2/

160¹дүгээр зүйл:

160¹ дүгээр зүйл.Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоох
1.

Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш шүүх 14 хоногийн дотор хэргийг хянан хэлэлцэнэ.

2.

Банкны зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн өмчлөлийг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт бичиг /гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхийн бичиг зэрэг/ -ийг сэргээж болно.

3.

Банкны зээлийн батлан даалт, барьцааны гэрээний дагуу батлан даасан буюу барьцаалсан хөрөнгөө банкны мэдэлд шилжүүлэхтэй холбоотой иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүгч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг заавал авна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.