Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 1999 › Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

1999-07-21, Улаанбаатар99-N-52

1 дугаар зүйл.
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, заалт нэмсүгэй:1/

26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

4/

хуульд өөрөөр заагаагүй бол хувь нийлүүлэгчээс хуулийн этгээдийн дүрмийн санд оруулсан эд хөрөнгө.

2/

22¹ дүгээр зүйл:

22¹ дүгээр зүйл.

Шүүгчийн захирамж биелүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1601 дүгээр зүйлийн дагуу иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд батлан даагч, барьцаа бариулагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.