Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүүТээвэр, зам

Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2000-11-16, Улаанбаатар00-n-52

1 дугаар зүйл.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг

1.

Иргэн нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа автотехникийн улсын үзлэгт орохдоо төлнө. Хэрэв автотехникийн улсын үзлэгээс хойш автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол албан татварыг харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. Энэхүү албан татварын орлогоос тухайн орон нутгийн замын санд төвлөрүүлэх хувь хэмжээг Засгийн газар тогтооно.

гэж өөрчлөн найруулсугай:

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.