Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тагнуулын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2000-01-20, Улаанбаатар00-n-02

1 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 15.2-т “Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14.1-ийг

14.1.

Тагнуулын ерөнхий газрын даргыг Засгийн газар Улсын Их Хурлын зохих Байнгын хороотой зөвшилцөж томилж, чөлөөлнө.

гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12.1.12 дахь заалтаас захиалгаар гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 17.2-ыг хүчингүй болсонд тооцсугай.