Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Намын Гишүүнээс Түдгэлзвэл Зохих Албан Тушаалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2000-12-07, Улаанбаатар00-n-62
Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:
¶8/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн.
Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 5; мөн хэсгийн 8, 9 дэх заалтын дугаарыг 6, 7 гэж тус тус өөрчилсүгэй.
Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дахь заалтыг тус тус хассугай.
Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.