Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2000 › Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Хилийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2000-12-07, Улаанбаатар00-n-67

1 дугаар зүйл.

Хилийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын шилжүүлэх гэсний дараа , Монгол Улсад орсон, гарсан, дамжин өнгөрсөн гадаадын иргэний бүртгэлийг нарийвчлан хөтөлж, мэдээг тухай бүр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн албанд ирүүлж байх гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.