Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гаалийн Тарифын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2000-01-27, Улаанбаатар00-n-04
Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6, 7, 8 дахь заалт нэмсүгэй:
¶6/ газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлш, ажиллагсдын хэрэгцээний хүнсний болон хувийн хэрэглээний зүйл;
¶7/ газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмаар Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан буцаан гаргах нөхцөлтэйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулсан техник, тоног төхөөрөмжийг буцаан гаргах;
¶8/ гэрээлэгчийн хуваарьт газрын тосыг гаргах;
Энэ хуулийг 2000 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.